Такси

Сая ажилдаа таксидаж ирлээ. Халтуур хийсэн хувийн машинтай жолооч эгч 2400 төгрөг нэхэж байна. Гайхаад асуутал 1км-г нь 800 төгрөгөөр явж байгаа гэнээ. Арай л хэтэрнээ гээд хэлсэн чинь бүх юмны үнэ нэмэгдээд байна, мах ямар үнэтэй байна? хэрэглэж байгаа юмнууд чинь ямар үнэтэй байна? гараад нэг хардаа гээд урдаас загнаж байна. За за шинэ долоо хоногын өглөөний ажилдаа ирж байж хэдхэн зуун төгрөгөн дээрээс болж хэрүүл хийгээд яахав гээд хэлсэн мөнгийг нь өгөөд л буулаа.

Гэхдээ халтуурын жолоочын надад хэлсэн тайлбар нь арай л биш байна. Таксины жолоочын худалдаж авдаг махны үнэ нэмэгдсэний зөрүүг би төлөх ёстой юу??? Жолооч ч гэсэн машинаараа хүнд үйлчлээд, үйлчилсөн өртөг дээр ашгаа нэмээд авах ёстой байтал худалдаж авсан мах нь үнэтэй байсан чинь үйлчлүүлсэн хүнээсээ тэр махны нэмэгдсэн мөнгийг гаргуулж болох уу??? Уг нь бол 100 км-т 10 литр бензин зарцуулдаг машинаар халтуур хийлээ гэж бодоход 1 литр тутамд 210 төгрөгөөр бензин нэмэгдэж байгаа юм чинь 1км газар туулах өртөг дээр 21 төгрөг л нэмэгдэх байх. Тэгэхээр бусад нэмэгдэл нь жолоочид нэмэлт ашиг болж байгаа бололтой. Юмны үнэ өссөнөөр таксинд ашигтай юм бишүү. Ер нь ажлаасаа гараад такси барьдаг юм уу дөө.


6 сэтгэгдэлтэй:

Ochki said...

naad hun chin uuruu uurtuu business hiideg uchraas, amidralin urtug usluu tsalinga nemeh heregtei bolloo. tiim uchraas margaashnaas tsalingaa nemj km -g 800 bolgonoo l geed tootstson bnshde.

baterdene said...
This comment has been removed by the author.
Ganbold said...

Наад зурагаа солиорой залуу минь. Улаанбаатар такси 1-ийн 600 төгрөгөөр үйлчилж байгаа.

baterdene said...

За УБ таксигын зураг тавьсанд уучлал гуйя. Өглөөний хүний зургыг нь аваагүй болохоор одоо яая гэхэв. Гэхдээ одоо солилоо хэхэ.

Anonymous said...

Harin tiim surgaar l shuud nemchih yum, bas arai l arai baina, ajil ruugaa 2500aar irdeg baisan odoo 3500g nehjiishd, tegee tsalin nemegdeegu bdg, yana ve hehe

baterdene said...

yer n l baidal hund bn shuu kkk