Аквариумын загас тэжээх бол хүн болгоны хийх ажил биш, тэр тусмаа сайн тэжээж загаснуудаа сайхан арчлах, үржүүлэх бол бүр ч хүссэн хүн болгоны хийж чадах ажил биш гэж би боддог. Загасыг ямар хүн тэжээдэг вэ?
- Загасыг хөдөлмөрч хүн тэжээнэ. Тогтмол хугацаанд усыг нь цэвэрлэх, солих, хооллох, загасандаа анхаарал хандуулах бол яавч залхуу хүний хийж чадах ажил биш. Загас хооллож, усыг нь сольж байхаас зурагтын удирдлага бариад буйдан дээр хэвтэхийг илүүд үздэг бол та загас тэжээх гэж бүүр оролд. Амьтан зовоогоод хэрэггүй. Залхуугүй боловч байгальд, амьтанд хайргүй бол дээрхийг мөн л хийж чадахгүй л болов уу.
- Тиймээс загасыг амьтанд хайртай хүн тэжээнэ. Дотроо загастай, амьд ногоон ургамалтай цэвэрхэн устай, гэрэлтүүлэг нь тохирсон аквариум гэрийн уур амьсгалыг зөөлрүүлж, өнгө төрхийг хамаагүй зөөлрүүлнэ. Ийм орчинг амьтанд хайртай, уйгагүй хөдөлмөрч загасчин л бий болгож чадах билээ.
- Загасыг цэвэрч хүн тэжээнэ. Байгаль дээрхийг гэрийн шилэн хоргонд бүрэлдүүлэхийн тулд нэлээдгүй хөдөлмөр, оролдлого, экологийн талын мэдлэг хэрэг болно. Бас загасны усыг солих, амьд хоолоор загасаа хооллох гэх мэт ажиллагаа нь хүний цэвэрч байдлыг мөн шалгах томоохон шалгуур юм.
- Загасыг завтай хүн тэжээнэ. Дээр өгүүлсэн нөхцлийг бүрдүүлж гэр дотроо жижиг эко ертөнц бүрдүүлэхийн тулд хүн цаг заваасаа чамгүй зарцуулах болно. Өчүүхэн хугацаанд амсхийх ч завгүй хүн гэж байхгүй тул сэтгэл л байвал олдсон чөлөө завандаа загасаа арчилахаас татгалзахгүй байх. Гэхдээ л загасыг завтай хүн тэжээдэг юм билээ.
- Загасыг Хобби-той хүн тэжээнэ. Амьтанд хайртай гэж дээр өгүүлсэн боловч загасанд дургүй, нохой тэжээх сонирхолтой хүн байж болно. Тиймээс загасанд дуртай, загасанд хоббитой хүн л загасыг тэжээж чадна. Хэсэг зуурын, хэдхэн сар аквариумд ус хийгээд, загас авчирч хийгээд гэрэл асаах нэг хэрэг, урт хугацаанд загасыг хайрлаж, арчилж тэжээх бол ондоо хэрэг юм. Тиймээс загас тэжээх гэж байгаа бол үнэхээр хобби юу? хэсэг зуурын шохоорхол уу гэдгийг бас таних хэрэгтэй.
2 сэтгэгдэлтэй:
Hi zaluu, bichsen zuiliig cine unshlaa sanal neg bna, tseverch ajilsag, nyambai hvn l zagasiig tejeej tuuneesee kaife avch chaddag baix.
Тийм шүү. Хамгийн гол нь амьтан хайрладаг, загасанд дуртай байх ёстой байх. Тийм хүнд бусад нь удалгүй төлөвшчих байхөө.
Post a Comment