Монгол цаг

Барс цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно
Бага насанд сурахгүй бол насны явдал хоцорно

Өвөг дээдэс маань өөрсдөө Барс цагт босож өдрийн ажлаа эхэлдэг, тийм болохоор үр хүүхдээ бас барс цагт босож ажлаа эхэлж байх, насны бага залуудаа ихийг сурч мэдхийн тэмүүлэлтэй байгаасай гэсэн хүслээс энэ зүйр үг үүссэн байх.

Эрт босвол нэгийг үзнэ
Орой унтвал нэгийг дуулна ч гэж үг байдаг. Аль болох л эрт босож бай гэж эрт дээр үеэсээ үр хойчоо сургаж байж.

Бас Нойронд сэргэг Номонд мэргэн гэх буюу Өөдлөхөд санах сэрэх, уруудахад унтах идэх гэх мэтээр ярилцдаг байж. Их унтах бол яавч сайн зүйл биш болж таарлаа шүү. Нүүдэлчдийн соёл зан заншил агуу болохоор бага унтах сайн гээд нойргүй яваад байдаг байсан хэрэг ч биш л байх л даа. Зүгээр л нүүдэлчин амьдралд унтаад нойр ханах хангалттай цагийг олж тогтоогоод, тэрнээсээ бүү хэтрүүл л гэсэн утгатай байх гэж таамаглалаа. За тэр яахав хадуурах нь.

Барс цаг гэдэг нь одооны цагаар бол 3:40 - 5:40 хооронд байх юм байна. Өглөө үнээ мал саах, малаа бэлчээх гэх мэтийн ажилгүй, 9-с ажил эхэлдэг суурин газрын мань мэт бол 3:40-с 5:40-н хооронд босчоод мэлийгээд суугаад байх нь ч хаашаа юм. Тэгээд ч одоо нарны тусгал дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас матрын зам экваторын шугам хоёрын дунд нутгаар эгц тусаж манайд өглөө бараг 7:00 гэж л гэгээ орж байгаа болохоор барс цагт босвол арай л эртдэх байх. Ер нь өглөө 6-д босож хэвшвэл зүгээр юм уу гэж сүүлийн үед бодогдох боллоо. Яагаад гэвэл өглөөд нойроо дийлж сэрж чадахгүй, оройд нь мөд нойр хүрэхгүй хандлагатай боллоо сүүлийн үед. Алийн болгон 8 хүртэл унтаж ажлаасаа хоцорч байхав дээ. Тэгэхээр эхлээд өөртөө туулай цагийн эхээр буюу 6:00-д босч байх хэвшил тогтоох гээд үзээд алдъя. Чадахгүй бол ямар ч байсан туулай цаг буюу 5:40-7:40 -д багтаад босч байх амлалт өглөө. Эрт босохоо дагаад орой эрт унтах сурах хэрэгтэй байх. Тэгэхээр босдог, унтдаг цагаа 1:30 минутаар урагшлуулаад үзнээ.

Сонирхуулаад уламжлалт билгийн тооллын цагийг оруулъя.
  1. Хулгана цаг аргын =>  23 40 - 01 40
  2. Үхэр цаг                =>  0140  - 03 40
  3. Бар цаг                 =>  03 40 - 05 40
  4. Туулай цаг                 =>   05 40 - 07 40
  5. Луу цаг                       =>   07 40 - 09 40
  6. Могой цаг                  =>   09 40 - 11 40
  7. Морин цаг                 =>   11 40 - 13 40
  8. Хонь цаг                    =>   13 40 - 15 40
  9. Бич цаг                      =>   15 40 - 17 40
  10. Тахиа цаг                  =>  17 40 - 19 40
  11. Нохой цаг                  =>  19 40 - 21 40
  12. Гахай цаг                   =>  21 40 - 23 40
 Яг одоо хонь цаг болж байгаа юм байна.


3 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Ert bosdog ajillagaa tegee amjilttai yu, bi bas neg heseg boskood uzsen 5 10 minutaar hoisluulsaar baigaad untsan ch bish untaagui ch bish yum bolood baisan hehe, tegee tsagtaa l bosdog bolson doo :-P

baterdene said...

Ер нь туулай цагийн төгсгөл хавьцаа босдог болсон хэхэ. Яваандаа улам эрт болгоноо. Энэ бичлэгийг бичээд өөртөө амлалт өгөөгүй байхдаа ч Луу цаг эхлээд 20 минут болж байхад л дуртай дургүй босдог байлаа шүү дээ. Гол нь орой л эрт унтах хэрэгтэй юм байна лээ.

Unknown said...

Би туршлагаасаа хуваалцая. ойрд гадаад явах гээд шалгалтанд бэлдэж байгаа болхоор яалтачгүй нойроо багасгасан. тэгээд гүрийж байгаад 10 аас 4 цагийн хооронд л унтдаг болсон. сүүлдээ хэвшдэг юм байна. сэрүүлэггүй 2-4 ийн хооронд сэрдэг болсон. өглөө эрт босхоор их ажил хийж амжуулдаг, бас толгой их сэргэг байдаг юм байна шүү.