Энэ өдөр НБА-гийн түүхэнд

Энэ өдөр НБА-гийн түүхэнд гэж ирээд л бичээд байсан чинь нэг юм зөрчилдөж эхэллээ. Энэ нь юу вэ гэвэл цагийн бүсийн асуудал. Өмнөх бичлэг дээр 12 сарын 5 гээд бичсэн. Гэхдээ энэ нь манай монголын цагаар биш АНУ-н цагаар гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. Тэхээр одоо 12 сарын 6 гээд бичсэнийг америкт 6нд, манайд бол 7-нд болж байсан үйл явдал гэж ойлгоорой.

December 6, 1966


Тоглолтын нэг үед 14 удаа торгуулийн шидэлт амжилттай шидсэн амжилтыг тухайн үеийн Сан Франциско Варриорс багийн тоглогч Рик Баари тогтоож байжээ. Энэ тоглолтонд Варриорс Никсийг талбай дээр нь 126-116 гаар хожсон байна.

December 6, 1984

Милваукий Бакс өөрийн тоглогч Боб Ланиирын (Bob Lanier) өмсгөлийг талбайдаа мөнхөлсөн байна. Тэрээр 1984 оны Плейоффын дараа тэтгэвэртээ гарж байсан юм байна.

December 6, 1986

Seattle SuperSonic энэ өдөр Rockets-ийг 136-80 харьцаагаар хожиж, НБА-гийн түүхэн дэх хамгийн хол зөрөөтэй хожил байгуулсан байна.

Харин Плейоффын түүхэнд 1973 оны дөрөвдүгээр сарын хорин нэгэнд Лейкэрс Алтан мужын дайчдыг Өрнөд бүсийн финалын гуравдугаар тоглолтонд 126-70 харьцаатайгаар 46 онооны зөрүүтэй хожиж байсан байх юм.

December 6, 2000

Lakers Warriors хоёрын цаг сунгаж үзэлцсэн тоглолтон дээр Алтан мужын дайчдын Антавн Жэмисон, Лейкэрсийн Коби Брайнт хоёр хоюулаа 51 оноо авсан байна. Энэ нь 38 жилийн өмнө буюу 1962 оны 12 сарын 14нд (Philadelphia Warriors - Los Angeles Lakers) Вилт Чембэрлайн 63 оноо, Элжин Бейлор 50 оноо авч байснаас хойшхи анхны хоёр тоглогч 50-с дээш оноо авч байгаа тохиолдол болсон байна. Сонирхуулахад Жэмисон энэ тоглолтын өмнөх тоглолтонд Сиатлтай тоглохдоо мөн 51 оноо авсан юм байна.

0 сэтгэгдэлтэй: