80:20-ийн дүрэм

Өнгөрсөн долоо хоногт лекцэн дээрээ сууж байгаад энэ дүрмийн тухай сонслоо. Тэгээд гүүгл энэ тэрээс хайгаад үзсэн чинь энэ нь аягүй алдартай дүрэм байдгийг олж мэдлээ. Өмнө нь яагаад сонсоогүй юм бол. Сонсоод чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн байж болох л доо.

Лекцэн дээр энэ дүрмийг зөвхөн програм хангамжийн дүрэм юм байх гэж ойлгосон чинь энэ нь бараг л бүх зүйл дээр үйлчилдэг дүрэм байдгийг мэдэж авлаа.

Энэ дүрмийг бас Паретогийн зарчим гэж нэрлэдэг. Эхэндээ 80:20-ийн дүрэм гэж нэрлэгдэж байгаад сүүлдээ Паретогийн зарчим нэрээр алдаршсан гэнэ.

Ямарваа нэгэн учир явдлын 20% нь, 80 хувийн үр дүнг бий болгодог гэж үздэг юм байна.
Парето энэ дүрмээ 1895 онд нээжээ. Паретогийн ажигласнаар өөрийнх нь эргэн тойрон дахь хүмүүс мөнгө хөрөнгө, байр суурь, нөлөөллийнхөө хувьд 20% нь эрхэм чухал, 80% нь энгийн олонх байдгийг нээжээ. Үүний дараа энэ дүрмийг эдийн засгийн бүх л үйл ажиллагаанд оруулж болохыг тогтоосон байна.
Жишээ нь: Чиний зарсан барааны 80% -ийг чиний нийт үйлчлүүлэгчдийн 20% нь худалдан авсан байдаг, бүх зарагдсан барааны 20% нь нийт ашгийн 80%-ийг бүрдүүлнэ гэх мэт.

Урт сүүлний зарчмийн эсрэг гэмээр ч юм шиг дүрэм байна. Эсвэл урт сүүлний зарчим нь үүний эсрэг гарч ирсэн юм болов уу? Мэдэхгүй юм даа.

Би нэг ном уншлаа гэхэд нийт уншсан зүйлийн маань 20% нь, надад энэ номыг уншаад олж авах мэдлэгийн 80% нь болдог байж таарахнуу тэхээр. Шаал хэрэггүй баахан юм уншдаг юм шиг санагдаад явчлаа. Үлдсэн 80%-г нь яах гэж уншдаг болж байнаа ингэхэд. Зөвхөн ном ч биш л дээ. Ямар ч юм хийхэд хийсэн ажлийн маань хорьхон хувь нь үр дүнгийн 80% болж байна гэж бодохоор л ...

Ямар ч байсан үйлдлийн системийн ачаалагдах нийт хугацааны 20%-д нь, үйлдлийн систем асахад цуг ачаалдаг програмуудын 80% нь ачаалж дууссан байх ёстой гэсэн шаардлага үйлдлийн систем зохиоход тавигддаг юм байна лээ.

1 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

20 хувийн хөдөлмөр 80 хувийн үр дүнг дагуулдаг. Гэхдээ хамгийн чухал хэсэг болох тэр сүүлийн 20 хувийн үр дүнг 80 хувийн хөдөлмөрөөрөө бүтээнэ гэж би ойлгосон.