Ийм нэгэн явдал

Өнөөдөр өглөө сургууль руугаа явахдаа автобусанд суугаад билэтээ гаргаж ирээд л харуулсан чинь 11 сар дуусаад билэт хүчингүй болчихсон байдаг байгаа. 12 сар гарчихсныг өнөө өглөө л мэдлээ ш дээ. Билэт гэснээс би хоёрдугаар курст байхдаа анх виза карт авч байсын.

Нэгдүгээр курст байхдаа МУИС-ын тэндээс сансар хүртэл ойрхон болохоор алхаад явчихдаг байсан юм. Гэр сургууль хоёроос өөр газар ч нээх явдаггүй байсан хэрэг.
Харин хоёрдугаар курстээ арай хэмнэлттэй юм шиг санагдаад байхаар нь билэтээр явж байх санаатай эхлээд визаг нь захиалсан юм. Тэгээд 10 -р сарын дундуур авлуу яалаа.

Сансарын автобус МУИС-ын хоёрын урдах буудлаас сансар луу явахдаа цөөхөн хүнтэй явдаг юм. Би дээр нь билэт наагаагүй хирнээ визагаа түрийвчиндээ хийгээд, кондуктор нь ирэнгүүт нь халит гаргах гэж байгаа юм шиг аажуухан ирмэгийг нь гаргангуут нөгөөдүүл чинь яваад өгдөг байсан юм.

Хэд хэдэн удаа ингэж явсан санагдаж байна. Нэг удаа нэг кондуктор нь ирэхээр нь би ч сурсан зангаараа үзүүрийг нь цухуйлгалаа. Тэгсэн нөгөөх чинь явдаггүй шүү. Тэгээд визагаа гаргаад ир гэдгийм даа.
Би ч хураалгах нь гээд палхийгээл явчихсан. Дотроо барайгаал нөгөө муу визагаа гаргаад ирсэн. Угаасаа билэтгүй визагаар явж байсан юм чинь миний буруу байлгүй яахав дээ.

Нөгөө кондуктор эгч чинь миний визаг аваад дүрэм зөрчсөн байна, билэт нь хаа байна гэж асуулаа. Би ч шал мэдэхгүй царай гаргаад, эгчээ энэ визаг чинь авчихаар эхний нэг сар үнэгүй явдаг юм бишүү, би шинэ оюутан болохоор сайн мэдэхгүй байна гэж мэгээд зогсжийлоо. Тэгээд л найзаасаа виза авахаар үнэгүй явуулдаг гэж сонссон гэж худлаа хэлээд. Тэгсэн нөгөө кондуктор эгч чинь надаа билэттэй бол үнэгүй явдаг, билэтээ сургуулийн оюутны зөвлөл дээрээсээ 5 мянган төгрөгөөр захиалаад авдаг, тэрийгээ энэ визан дээрээ наагаад явдаг гээл тайлбарлаж гарлаа л даа. Би ч аймар ойлгосон царайлаад, аан тиймүү тэрийг нь одоо яаж захиалах вэ нтэргэж асуугаад л, толгой дохиод л, за ойлголоо эгчээ одоо мөнгийг нь өгөөд явчихы тэгээд сургууль дээрээсээ ирэх сарынхаа билэтийг захиалнаа гэж мэгээд л визагаа буцаагаад авчихсан. Хэхэ ямар хамаа байхав дээ эр хүн туг ч барина тугал ч хариулна.

Харин тэр үед Сансарын автобусанд намайг танидаг ч юм уу манай сургуулийн хүүхэд явж байсан бол л би жинхэнэ эвгүй байдалд орох байсан байхаа.

Өнөө өглөө хугацаа нь дууссан виза үзүүлсэн чинь тэр явдал санаанд орж ирээд автобусанд жуумалзаад л явлаа ш дээ.

1 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

hehe, xugjiltei yumaa. Yun ch surtei yum be dee. Yu gj bilet xuraaxaw dee.