Сагсан бөмбөгөөс бол Kobe Bryant, Tim Duncan, Tony Parker, Manu Ginobili эд нарын тоглолтыг үзэх дуртай. Ойрийн нэг хоёр жил Josh Smith-д шүтээд байгаа. Аймар даанкчин, аймар блокчин болохоор тоглолтыг нь үзэхээр дотроос нэг л юм оргилоод байдгийн.
Хөл бөмбөгөөс бол Zinadine Zidane. Би бол дэлхийн хамгийн сайн хөлбөмбөгчин гэж боддог. Юун Пеле, юун Платини, Марадона. Тоглолтыг нь үзэх үнэн тасархай ш дээ. Харамсаж явдаг зүйл бол 06 оны дэлхийн аваргын шигшээ тоглолт байгаа юм. Тэр муу бүдүүлэг Матерациг мөргөдөг жоохон буруудчихсан байхгүй юу. Ганц удаа биеэ барисан бол дэлхийн хошой аварга болохгүй юу.
Талбайн тенниснээс эрэгтэйгээс Марат Сафины тоглолтыг үзэх дуртай байсан юм. Даанч мань нөхөр сүүлийн үед амжилт нь буураад байгаа юм. Уг нь ид үедээ ч гайхалтай байлаа шүү дээ. Бөмбөгөө гаргахдаа (теннис дээр бөмбөгөө тоглолтонд оруулахыг юу гэж хэлдгийг сайн мэддэггүй. Гаргах гээд биччилээ. Буруу байвал залруулаарай.) аймар хүчтэй цохидог ү дээ.
Харин эмэгтэйчүүдийнх нь тоглолтыг өрсөлдөөн гэдэг утгаар нь үздэггүймөө. Зүгээр хааяа тоглож байгаа хүүхнүүдийг нь харах гэж үздэгийн. Талбайн теннисны эмэгтэйчүүд ер нь царайлаг байдгийг анзаарсан байх. Эгч дүү Виллиамсыг эс тооцвол шүү дээ. Анна Курникова, Ана Иванович, Мариа Шарапова гээл ...
Үндэсний бөхөөс бол Өсөхөөг шүтдэг. Бас жижиг сүхбатын барилдааныг үзэх дуртай. Аймар аатай барилддаг байсан шдээ. Сүүлийн үед Соронзонболдыг бас дэмждэг болсон. Үнэхээр уран барилдаантай юм байна лээ. Мэргэжлийнхэн яаж дүгнэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан сонирхогчын нүдээр харахад бол гоё барилдаан хийдэг.
Ширээний теннисээр 2004 оны Афины олимпын наадамд ганцаарчилсангаар түрүүлж байсан Өмнөд солонгосын залуугаар тэр үедээ бахархаж байлаа. Тасарцан тоглолт үзүүлсээр байгаад олимпын аварга болсон л юм даа.
Чөлөөтөөс бол миний мэдэх хамгийн сайн тамирчин нь Зэвэгийн Ойдов. Мэдээж монголоос л доо. Бараг дэлхийн хамгийн сайн нь ч байж магадгүй. Дэлхийн хошой аварга энэ хүн тухайн үедээ үзэл суртлын зөрчилдөөнөөс болж олимпын аварга болж чадаагүй гэдэг.
Жудогоос бол Манай олимпын ууган аварга Түвшинбаяр байх шив дээ. Японы амьд домог Кэжи Сузукиг ялсан барилдааныг онцгойлон нэрлэмээр байна.
За тэгээл олимпоос дуртай болсон тамирчид олон байна л даа. Бадар-Ууган, Майкл Пэлпс гээд л ...
Бас нэг онцолмоос санагдсан тамирчин бол Ямайкагийн гүйлтийн тамирчин Усайн Болт. Ёооё тэр 100-д түрүүлэхдээ аймар аабртай. Бараг 10м дутуу байхад л шоудаж байгаа юм чинь. Өнгөрсөн олимпын хамгийн сэтгэл хөдөлгөсөн ялалт тэр байсан байхаа.
1 сэтгэгдэлтэй:
Миний шүтдэг тоглогч бол Фрэнк Лампард. Авъяас чадвартай Од гэсэн ч хэзээ энээ тэрээ асуудалд ордоггүй, даруухан, ёстой л үлгэр жишээ хүн дээ. Сүүлийн үед Испөни найз бүсгүйгээсээ хүүхэдтэй болоод Британичууд дундаа жаахан тэгээд л байгаа болхоос биш. Жерард ч гэсэн агуу агуу. Гэхдээ Лампардын тоглолтын хэв маяг их гоё. К.Роналдуг анх дэмждэг л байлаа. Одоо бол үгүй ээ. Авъяас байж болно, гэхдээ тийм тэнэг онгироо байж болохгүй биздээ. "Би дэлхийн №1 №2 №3 тамирчин ч гэх шиг".
Тэгээд бусад спортоос Луис Хэмилтон, Новак Жоёкович, Овечкин гээл. Сагсчдаас бол Стив Нэш, сүүлийн үед бас Саша Вуяажич их таалагдаад байгаа. Энэ Торонто Рэпторс нээрээ их гоё тоглолттой баг болоод байгаа шүү. Даанч гэнэт дасгалжуулагчаа халчихийн.
Post a Comment