Азгүй од



Грег Оден гэж нэг азгүй гар байнаа. Уг нь гайгүй од юм шиг байгаан. Дуулдаал байгаан. Юун Ховард, Юун Шак гээд л яригдаад байсан. Даанч тэр золиг НБА-д тоглох хувьгүй төрсөн туучий бололтой. Драфтлагдсан жилээ бүтэн улирлын туршид гэмтлээс болоод тоглоогүй гэж байгаа. Багт том гарз байлгүй яахав. Тэгээд өнгөрсөн зун гэмтлээ илааршуулаад энэ жил тоглохоор болжээ мань нөхөр.

Тэгээд яав, улирлын эхний тоглолтоо Лейкерстэй хийсэн. Яасан бэртчихсэн. Бэртэл нь 2-4 долоо хоногын хугацаанд эдгэрнэ гэсэн. Багаар бодоход 14 хоног, 4 тоглолт. Ядаж байхад НБА-д тоглож үзсэн ганц тоглолтондоо оноо аваагүй гээд л бод л доо. Яахав Байнум дээр нэг аймар хаалт тавих нь тависан л даа. Тэр блокыг ч Байнум мөддөө мартахгүй бизээ. Гэхдээ л энэ нь мань нөхрийн хэрхэн тоглох тухай хүмүүсийн хүсэн хүлээж байгаа үр дүнгийн хажууд бол юу ч биш л дээ.

Тэгээд бэртэл авахдаа шал тэнэг бэртэхийн ядаж байхад. Самбараас бөмбөг аваад буухдаа хүний хөл дээр гишгээд л бэртчихсэн. Ядаж шидээд оруулаад, нэмэлт аваад бэртэх ч юм уу, блок хийгээд хүн дээгүүр давж нисээд бэртчихсэн бол арай өөр байхгүй юу.

Нэг бяцхан түүх өгүүлье.

Жордан ахын үед л юм шиг байгаан. Сем Бовие гэж нэг коллежийн хашраадаг гар уг нь НБА-д орж ирсэн юм байжээ.
Тэрийг тухайн үед Портленд Трайл Блазерс драфтын хоёроор сонгож авч байсан байгаа юм. Оден-той адилхан бас нэг юм байгаа нь тэр бас төвийн тоглогч байжээ. Та нар боддоо. Тэр драфтад Hakeem Olajuwon, Micheal Jordan, Charles barkley, John Stockton эд нар байсан юм байна. Тэдэн дундаас 2-р сонгогдсон гэхээр уг нь ямархуу тоглогч гэдэг нь харагдаад байгаан. Даанч мань нөхөр бэртэл гэмтлээс болоод НБА-д нэр алдраа дуурсгаж чадаагүй ажээ. Одоо Sam Bowie гэдэг тоглогчийг хир баргын НБА сонирхогч мэдэхгүй биз дээ.

Грег Оденийг энэ түүхийг давтчих вий дээ гэсэн айдас төрж байна шүү. Гэхдээ яахав сагсан бөмбөгийн бурхан байдаг бол ивээх байлгүй дээ.

0 сэтгэгдэлтэй: