iPad -ндаа хэдэн ном хуулах санаатай ажил дээрээ авчирлаа. Ажлын ПС дээр Убунту 12.04 ҮС ажилладаг бөгөөд iTunes -н Linux хувилбар гэж байдаггүй юм байна. Тийм болохоор VirtualBox дээр суусан Windows 7 -д iTunes татаж суулгаад iPad -аа залгасан боловч орж ирэхгүй байна.
Яаж оруулж ирдгийг нь жаахан үзлээ. Уг нь Guest Additional CD -г нь суулгасан болохоор шууд ороод ирнэ гэсэн үгүй байв.
Оруулж ирсэн заавраа оруулья.
1. VirtualBox дээр Guest Additional CD нь суусан байх ёстой. Виртуал машин ажиллаж байгаа цонхны Devices > Install Guest Addition ,,, цэсэн дээр дарахад л виртуалаар ажиллаж байгаа машины CDRom -д нь автомараар mount хийгдчихнэ. Тэрийг нь ажиллуулаад, сууж дууссаны дараа виртуал үйлдлийн системээ reboot хийгээд болно.
2. VirtualBox -н тохиргоон дээр USB -г нээнэ.
3. Системд байх vboxusers групп-д өөрийгөө нэмнэ. Ингэхийн тулд System > Administration > Users and Groups рүү орж vboxusers груп руу орно.
Ubuntu 12.04 дээр Gnome 3 ашигладаг болсон тул шаталсан бүтэцтэй цэс байхгүй, Users and Groups нь суугаагүй байдаг тул эхлээд суулгана.
Терминал дээр:
sudo apt-get install gnome-system-tools
коммандыг ажиллуулна.
Суулгасны дараа програмын жагсаалтаас Users and Groups -рүү ороод Manage Groups рүү орж vboxusers групыг жагсаалтаас хайж олоод Properties цэс рүү орж өөрийн үндсэн үйлдлийн систем дээрх хэрэглэгчээ vboxusers групд нэмнэ.
4. Хэрэглэгч нэмсэний дараа iPad -аа USB гээр нь залгаад виртуал үйлдийн системийн Devices > USB Devices цэс рүү ороход iPAD залгагдсан байна.
5. Виртуал машин руугаа орж iTunes -ээ ажиллуулана.
Ингээд ороод ирлээ. Одоо контентуудаа хуулах үлдлээ.