Алс хол хүний нутагт
Ээждээ эрхлэнхэн зүүдэллээ
Таныг тэнгэрийн нартай хамт
Талын цэцэстэй хамт
Талбиун нутагтайгаа зүүдэллээ
Од болж тэртээд харвасан
Аавтайгаа золгонхон зүүдэллээ
Таныг алтангадастай хамт
Долоон бурхадтай хамт
Үүрийн цолмонтой зүүдэллээ
ээ ээ ээ өө өө өө
Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ
Гэнэн насандаа очиж зүүдэллээ ээж минь
өө-өө-өө-өө
Унаган нутгаа дурсан зүүдэллээ
Онгон сарьдаг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир, Туулаа зүүдэллээ аав минь
өө-өө-өө-өө
Харь хол хүний нутагт
Хайртыгаа тааланхан зүүдэллээ
Чамайг тэнгэрийн сартай хамт
Тэнгэрийн эрхэстэй хамт
Өнгийн солонготой зүүдэллээ
ээ ээ ээ өө өө өө
Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ
Гэнэн насандаа очиж зүүдэллээ хайрт минь
өө-өө-өө-өө
Унаган нутгаа зурсан зүүдэллээ
Онгон сарьдаг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир, Туулаа зүүдэллээ хайрт минь
өө-өө-өө-өө
Харанга - Манан
Posted by baterdene Labels: Дуу хөгжим, Хобби at 12:10 0 сэтгэгдэлтэй
LTE сүлжээ гэж юу вэ?
Posted by baterdene Labels: Гар утас, Мэдээ, Сонин хачин, Технологи at 22:01 2 сэтгэгдэлтэй
Луувангаас амттай зүйл бий.
- Юнивижний интернет заагдсан доод хурд буюу 3mbps-дээ хүрэхээ больсон.
- FTP Protocol ашиглах боломжгүй. Холболт тогтож байгаа гадаад IP хаяг нь байнга солигддог учир FTP холболт болдоггүй гэсэн хариултыг инженерээс нь авч байлаа.
- Android device-с Play store руу ихэнх тохиолдолд холболт хийгддэггүй байсан.
- Хурд нь жигд биш байсан тул интернет stream-р (sopcast, acestream) хөлбөмбөг болон бусад олон спортын тэмцээн үзэж чадахгүй гацдаг байсан.
- Smartbox-ныхоо access-г өгдөггүй учраас өөрөө сүлжээгээ тохируулах, хэрэглэгчдээ хянах боломжгүй. Гэрийнх нь сүлжээнд өөр нэг хэрэглэгч холбогдсон байсан талаар jnaya бичиж байсан санагдана.
- Хурд нь унадаггүй, жигд, тасалдалгүй байдаг гэдгийг олон жил хэрэглэсэн найзаасаа олж мэдсэн
- Mobinet Booster үйлчилгээг ашиглаад багахаан мөнгөөр хурдаа өөрийн хэрэгцээндээ тааруулан 10mbps, 15mbps, 20mbps болгож нэмэх боломжтой байсан. Энэ бол эдний үйлчилгээг сонгосон хамгийн том давуу тал байсан гэж хэлж болно. Учир нь Sopcast, Acestream өндөр хурдны live stream үзэхэд шаардлагатай хурдыг гаргаж чадна гэж үзсэн.
- Өмнөх үйлчилгээнээс хямд мөртлөө хурд нь өндөр байсан
- Манай байранд сүлжээ нь орсон байсан
- Төлбөрийн нөхцөл нь бас уян хатан, мобикомын төлбөр төлөх суваг нь олон сонголттой. Дараа төлбөрт үйлчилгээг сонгож гэрээ хийвэл сарын төлбөр нь гар утасны төлбөр дээр нэмэгдээд л гарчихна, утасны төлбөрөө төлөхдөө хамт төлчих учир ямар ч асуудалгүй.
- Wifi router-ээ өөрөө тохируулах, хянах боломжтой.
- 1 жилийн гэрээ хийвэл WIFI Router бэлгэнд үнэгүй дагалддаг.
Тоглолтоо ПС дээрээ #skysports -н дамжуулалтаар англи тайлбартай үзэх гэж байна. Зарим нэг #TuneUp хийсний ачаар ингэж шууд стрийм үздэг болсон. Энэ талаар дараа бичье. KEEP CALM BECAUSE IT'S MATCHDAY. #TOTNEW #COYSPosted by Bat Erdene Purevdorj on Sunday, December 13, 2015
| ISP | Speed | IP Phone | Price | Comment |
|---|---|---|---|---|
| Univision Гурвалсан үйлчилгээ | 3mbps | Yes | 29900 | |
| Mobinet Internet + Univision IPTv | 5mbps | No | 9900(IPTv)+16500(Internet) = 26400 | Хурдаа шаардлагатай үедээ Booster-р нэмэгдүүлэх боломжтой |
Posted by baterdene Labels: Технологи at 23:48 3 сэтгэгдэлтэй
Тюриний шагнал (Turing awards)
Posted by baterdene Labels: Linux Unix, Технологи, Хобби at 23:01 0 сэтгэгдэлтэй
Жүндийн хар морь
Posted by baterdene Labels: Сонин хачин, Хобби at 11:00 0 сэтгэгдэлтэй
Mobizone -н шинэ багц, хуучин багцын харьцуулалт
Posted by baterdene Labels: Гар утас at 14:43 1 сэтгэгдэлтэй
Facebook би чамаас татгалзаж байна.
Facebook орж таймлайн дээш доош нь гүйлгэж хайран цагаа мөн их үржээ. Facebook их дэлгэрсний улмаас ордог байсан форумууд, блогуудаараа ч орох нь багассан байна. Тиймээс Facebook ордог цагаа эрс багасгаж, тэр цагаа ашиглан мэргэжил мэдлэгтээ холбоотой шинэ зүйлс судлах, англи хэлний мэдлэгээ сайжруулах, үгүйдээ л ном уншиж байхаар эрс шийдлээ.
Posted by baterdene Labels: Хобби at 10:08 1 сэтгэгдэлтэй
Хайдав - Ээждээ
Эрдэм номыг сурахаар
Энхрий хүү чинь мордож байна
Энэрэлтэй ээж минь та хүүдээ
Эрхэм сургаалиа хайрлана уу
Энэрэлтэй эжий минь та хүүдээ
Эрхэм сургаалиа хайрлана уу
***
Энэрэн өсгөсөн ээж минь
Эрхэм сайн суугаарай
Энхрийлэн захисан үгийг тань би
Эндэгдэлгүй биелүүлж чадна
Энхрийлэн захисан үгийг тань би
Эндэгдэлгүй биелүүлж чадна
***
Эрдмийн дээдийг сураад
Эрхэм үүргээ биелүүлнэ
Эргээд ирнэ дээ хүү чинь
Элбэрэлт ээж минь баяртай
Эргээд ирнэ дээ хүү чинь
Элбэрэлт ээж минь баяртай
Posted by baterdene Labels: Дуу хөгжим at 16:08 0 сэтгэгдэлтэй
Малчин
Монголийн эзэнт гүрний үед амьдарч байсан ч болоосой. Ан гөрөөгөө хийгээд, малаа маллаад, дайн байлдаанд явчаад л аргамагын дэл дээр жаргалтай амьдрах байсан даа. Агаарын сайхныг амьсгалж, хүлгийн дээдийг унаж, өвсний соргог усны цэнгэгийг дагаж нүүдэллээд л. Стресс гэдэг юм тэнд л байхгүй байх даа.
Posted by baterdene Labels: Бодол at 10:17 0 сэтгэгдэлтэй
VirtualBox -н Дискийн хэмжээг ихэсгэх
Virtualbox дээр суулгаж тохируулсан машины дискийн хэмжээ багадаад, нэмэх шаардлагатай болох, эсвэл хэмжээг нь багасгах шаардлагатай болбол виртуал ҮС суусан фолдер дотроо орж байгаад
VBoxManage modifyhd windows7.vdi --resize 102400
коммандыг ажиллуулна. Хэрэглэгч нь root биш бол sudo -горимоор ажиллуулна.
Хэрэв тушаал амжилттай биелэгдсэн бол
0%...10%...20%...30%...40%...50%...60%...70%...80%...90%...100%
дэлгэцэнд харуулж, ямар нэгэн алдаа гарахгүйгээр комманд төгсөнө.
Энд
- windows7.vdi нь тухайн виртуал үйлдлийн системийн диск
- 102400 нь дискийг өөрчилсний дараах хэмжээ.
Posted by baterdene Labels: Технологи at 09:32 0 сэтгэгдэлтэй
Монгол Тулгатны Зуун Эрхэм - Дагвадорж
Монгол Тулгатны Зуун Эрхэм цуврал нэвтрүүлгийн миний хамгийн үзэх дуртай нь.
Нэвтрүүлгийн зохиомж, зураглал, сэдэв, ашигласан дуу, шүлэг бүгд гоё.
Нэвтрүүлгийн дундуур хэсэгчлэн уншдаг шүлэг. Шүлгийн нэр, зохиолчыг нь мэдэхгүй байна. Гэхдээ Дагвадорж аваргын нэвтрүүлэгт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн гуай уншиж байгааг бодоход Лхагвасүрэн гуайн өөрийнх нь бүтээл байх. Шүлгийн нэрийг Дагвадорж аварга гэж тааж байна.
Posted by baterdene Labels: Видео, Уран зохиол at 11:12 0 сэтгэгдэлтэй
Mobicom ухаалаг утасны програмын алдаа
Мобиком компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл, хэрэглээгээ хянаж байх ухаалаг утасны апп хийсэн байна. Google Play Store дээр Андройд хувилбар нь байна.
Сонирхоод татаж суулгалаа. Суулгасан өдрөө буюу 2013 оны 1-р сарын 10-ний өдөр хэрэглээгээ хянасан юм. Тэгээд өнөөдөр буюу 2013 оны 1-р сарын 14-ны өдөр дахин хэрэглээгээ хяналаа. Гэтэл 1 сонин зүйл ажиглагдсан нь миний 1-р сарын 14-нд гарсан төлбөр нь 4 хоногын өмнө шалгахад гарсан төлбөрөөс бага байна.
![]() |
| 2013 оны 1-р сарын 10-нд шалгах үе |
![]() |
| 2013 оны 1-р сарын 14-нд шалгах үе |
Мобиком дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ төлбөрийг илүү, дутуу, зөрүүтэй боддог, өмнөх саруудын дунджаар тоймлож боддог гэх мэтийн маш их цуурхал гадуур байдаг. Харин энэ апп дээр гарч байгаа алдаа нь тухайн апп-даа байна уу? эсвэл биллинг тооцдог сервертээ байна уу? сайн мэдэхгүй байна.
Ямар ч байсан миний хэрэглээг буруу бодлоо.
Posted by baterdene Labels: Android, Гар утас, Сонин хачин at 13:30 0 сэтгэгдэлтэй
VirtualBox дээр суусан Windows ҮС-д iPad холбох заавар
iPad -ндаа хэдэн ном хуулах санаатай ажил дээрээ авчирлаа. Ажлын ПС дээр Убунту 12.04 ҮС ажилладаг бөгөөд iTunes -н Linux хувилбар гэж байдаггүй юм байна. Тийм болохоор VirtualBox дээр суусан Windows 7 -д iTunes татаж суулгаад iPad -аа залгасан боловч орж ирэхгүй байна.
Яаж оруулж ирдгийг нь жаахан үзлээ. Уг нь Guest Additional CD -г нь суулгасан болохоор шууд ороод ирнэ гэсэн үгүй байв.
Оруулж ирсэн заавраа оруулья.
1. VirtualBox дээр Guest Additional CD нь суусан байх ёстой. Виртуал машин ажиллаж байгаа цонхны Devices > Install Guest Addition ,,, цэсэн дээр дарахад л виртуалаар ажиллаж байгаа машины CDRom -д нь автомараар mount хийгдчихнэ. Тэрийг нь ажиллуулаад, сууж дууссаны дараа виртуал үйлдлийн системээ reboot хийгээд болно.
2. VirtualBox -н тохиргоон дээр USB -г нээнэ.
3. Системд байх vboxusers групп-д өөрийгөө нэмнэ. Ингэхийн тулд System > Administration > Users and Groups рүү орж vboxusers груп руу орно.
Ubuntu 12.04 дээр Gnome 3 ашигладаг болсон тул шаталсан бүтэцтэй цэс байхгүй, Users and Groups нь суугаагүй байдаг тул эхлээд суулгана.
Терминал дээр:
sudo apt-get install gnome-system-tools
коммандыг ажиллуулна.
Суулгасны дараа програмын жагсаалтаас Users and Groups -рүү ороод Manage Groups рүү орж vboxusers групыг жагсаалтаас хайж олоод Properties цэс рүү орж өөрийн үндсэн үйлдлийн систем дээрх хэрэглэгчээ vboxusers групд нэмнэ.
4. Хэрэглэгч нэмсэний дараа iPad -аа USB гээр нь залгаад виртуал үйлдийн системийн Devices > USB Devices цэс рүү ороход iPAD залгагдсан байна.
5. Виртуал машин руугаа орж iTunes -ээ ажиллуулана.
Ингээд ороод ирлээ. Одоо контентуудаа хуулах үлдлээ.
Posted by baterdene Labels: Linux Unix, Технологи, Хобби at 10:33 2 сэтгэгдэлтэй
Хоршоо Дэрэм
Шар хамба шиг толгод зээглэсэн говь байдгийм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдгийм
Шаглаалхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдгийм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдгийм
Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсаан
Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ улалзлуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Нар өглөө Дэрэм гурав насаараа ингэж л учирсан
Цэцэн вангийн хошууны хүний ганц хүү юм гэнэлээ
Цэцэгт хярааны дээсэнд харуулд зогсож байсан юм гэнэлээ
Цэвэлдолгор эгчтэй залуудаа өнжиж хонож явсан юм гэнэлээ
Цэргийн дарга дагаад явчихаар нь өөртөө гомдсон юм гэнэлээ
Холын хол сумнаас өнчнийг авч үрчилсэн
Хоршоо анх байгуулахад өөрөө элссэн Дэрмийг
Дүүрэн бэрхтэй шинэлсэн шинийн нэгэн мэддэггүй юм аа
Дурдан гологдсон гоёлтой цэргийн наадам таньдаггүй юм аа
Гэхдээ
Цавьдар гоёхон хийморь бол хийморь нь явсан Дэрэм
Цаваг уугисан халуундаа бол салхи нь явсан Дэрэм
Өргөмөл ганцхан охиндоо бол ижий нь явсан Дэрэм
Өрөөл ухаарахгүй тавиландаа бол эзэн нь явсан Дэрэм
Дэрмийн түшилцсэн нэгдэл жаран жилээ тэмдэглэж байхад
Дээлээ ч солиогүй өвгөн жаахан гэртээ халуунтай байсан
Хоршоо холбоо хөлөөв гурвыг хорвоо хэмээн туучсан гутал нь
Зуухныхаа дэргэд түрийгээ даахгүй
Зулгаараа санаа алдах шиг гунигтай байсан
Хугацаагаар авсан одонгууд
Хурандаагын цээжин дээр чихэлдэж болсон юм!
Үнэнд ичсэн Дэрмийн энгэр дээр
Үгүйдээ ганц нь гялайх нь яагаа вэ?
Магтая гэж магтаагүй ээ манай сумыхан мартадгүй юм
Өрөвдөе гэж өрөвдөөгүй ээ өөрөө бодогдоод болдоггүй юм
Шар хамба шиг толгод зээглэсэн говь байдгийм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдгийм
Шаглаалхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдгийм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдгийм
Буман шуудай гурил үүрсэн ч аз заяа минь гэж бодсон хоршоо Дэрэм
Бууж үдлэх цоохор замбуулинг алтан ширээ минь гэж залбирсан
хорвоогийн Дэрмээ
Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсаан
Posted by baterdene Labels: Уран зохиол at 09:20 0 сэтгэгдэлтэй
Цагаан суварга
Цагаан суваргыг сонсохоор хүн болгонд янз янзын юм бодогддог байх. Зарим нэг нь сайхан аялгуу гэж сонсож, зарим нэг нь энгийн нэгэн аялгуу байна даа гэж бодож байхад зарим нь тоодоггүй байх. Бүр дургүй хүн ч байдаг байх.
Харин би энэ аяыг хэзээ ч хэд ч сонссон уйдахгүйгээр барахгүй сонсох болгонд цээжин дээр юм огшоод, нулимс цийлэгнээд уйлчих гээд байх юм. Яг сонсонгуут л зун очиж амардаг байсан Архангай аймгын Жаргалант сумын Мухар Тээлийн гол, эмээ минь, эмээгийн минь гэр, гадаа хураасан үхэр тэрэг, тэргэн дээр байх цартай ааруул, бурхантай бор авдар, аавын минь төрсөн Хөх өвөрийн өвөлжөө, ард дүнхийх Хүрэн өвөр уул, Чулуутын гол, ууланд идээшилж байгаа хонь мал гээд л хөдөөний ахуй маань тэр чигээрээ нүдэнд харагдаад байдаг юм.
Сонсоод л баймаар.
Posted by baterdene Labels: Бодол, Видео, Дуу хөгжим, Миний тухай at 14:57 0 сэтгэгдэлтэй
BRABUS
Би нэг Авто-н форумд идэвхитэй форумддаг. Форум дээр бичигдсэн богинохон боловч тун таалагдсан бичлэгийг элдэв нэмэлт хачир, өмнөх үггүйгээр хуулаад тавьчихъя. Мерседес Бензийн тюнерүүдийн нэг болох Брабус -н талаар бичсэн байгаа. Ориг хувилбар нь харин энд.
Brabus буюу Eccentricity
Хүн сэтгэл хангалуун явахад их юм хэрэггүй. Бусдаас их эсвэл олон юмтай байхыг хичээдэг хөгийн араншинтайг нь орхиод олноос өөр тэр тусмаа онцгой өвөрмөц хүмүүс юу унадаг талаар зураг үзүүлье.
Тэртээ 1977 онд Клаус Бракманн, Бодо Бушманн хэмээх герман залуус нэгэн жижигхэн компани байгуулж өөрсдийн нэрний эхний үеийг нийлүүлэн BRABUS гэж нэрлэж. Өнөөдөр энэ компани Mercedes-AMG-тэй энэ зэрэгцэх томоохон tuner болж өргөжсөн бөгөөд Lorinser, Carlsson, Kleemann болон Renntech зэрэг асар хүчтэй өрсөлдөгчүүдтэйгээ уралдан Mercedes Benz маркийн автомашинуудийг сайжруулдаг.
Mercedes Benz инженерийн товчооныхон ажлаа хэр сайн хийснийг жирийн хэрэглэгчид хэлж чадхааргүй сайн автомашин боловч засаж залруулах, сайжруулмаар юм бүх загварт нь бишгүй байдаг аж. Үүнийг Brabus л хийж чаддаг бөгөөд онцгой чанар, үл давтагдах өвөрмөц төрхийг шаарддаг, түүнийхээ төлөө үнэ мөнгө асуудаггүй тийм л хүмүүст бүтээгдэхүүнээ зориулдаг юм.
Яaгаад гэвэл eccentricity гэдэг үг genius, giftedness эсвэл creativity гэдэг утгийг шууд илэрхийлдэг. Хэн мөнгө хийж чаддаг вэ? Ийм чанартай хүн л хийж чадна. Хэн мөнгө үрж чадах вэ? Ийм чанартай хүн л чадна.
Бичсэн Б. Гүнбээ
Posted by baterdene Labels: Автомашин at 13:07 0 сэтгэгдэлтэй
PPK - Resurrection
Нэг хэсэг энэ транс аянд их дуртай байж билээ. Янз бүрийн хувилбар микс татаж авч сонсоод л, утасныхаа дуудлага дээр энд тэндээс нь таслаж бэлдээд тавьдаг байж билээ.
Анх нэрийг нь мэдэхгүй, утасны хонхонд зориулж бэлдсэн хэдхээн сек-н хэсгийг олж авчихаад ойр тойрныхноосоо нэрийг нь асуусан боловч мэдэх хүн байхгүй байлаа. Хэд хоног хайгаад нэрийг нь олж чадахгүй болохоор бодож байгаад дуу оруулдаг сайт руу оруулаад, Yahoo Answer дээр тавиад хэдхээн минутын дараа нэрийг нь олж байж билээ. Англи хэл байвал интернетээс олж болохгүй юм байхгүй гэдгийг тэгэхэд бараг анх ухаарч байсан байх шүү.
Сонсохоор сансарт аялж, сансрын хөлгийн цонхоор од эрхсийг хараад байгаа юм шиг мэдрэмж төрдөг гоё транс шүү.
Posted by baterdene Labels: Дуу хөгжим at 13:00 0 сэтгэгдэлтэй
Samsung Galaxy S II i9100 battery problem solved
Samsung Galaxy S II i9100 загварын утсыг монголд их олон хүн барьдаг. Тэдний нэг нь би л дээ. 10 сар барьж байна. Хос цөмт процессортой болохоор маш хурдтай, гацна удна гэж байдаггүй тул утсандаа маш хайртай. 10 сар хэрэглэхэд ширхэг зураас ч гаргахгүй гамтай хэрэглэсэн.
Ганц өөлөх нь цэнэг муу барьдагт нь л сэтгэл дундуур явдаг байлаа. Утасны ердийн хэрэглээнд 1 өдөрт утсаар ярих, хааяа мессеж бичих, тухайн өдөрт амжуулах ёстой мартах гээд байгаа ажлаа Note дээр тэмдэглэж, тэрийгээ байн байн үзэх, засварлах, Wifi -г нь асааж интернетэд холбогдоод Twitter, Facebook, Instagram, photobucket, viber зэргийг ашиглах, хааяа юм оролдмоор санагдвал GPS асаах, хүүгээ санавал Gallery нээж хүүгийхээ зургыг үзэх гэх мэтээр хэрэглэгдэнэ.
Яг иймэрхүү хэрэглээнд өөрт нь дагалдаж ирсэн 1650mAh -тай стандарт battery нь 1 өдөрт л цэнэгээ барьж дийлдэг байлаа.
Утсандаа хийх нэмэлт баттерэй юу байна гэж гар утас сонирхогчдын форумаар хэсэж яваад Хонг Конгын Momax energy-н 2500mAh -тай баттерэйг хүмүүс хийгээд сайн үр дүнд хүрсэн тухай бичсэн байв. Ингээд энэ баттерэйг аваад утсандаа хийж үзлээ. Үр дүн тун дажгүй шүү. Хэдийгээр энгийн нокиа шиг 7 хоног цэнэгээ бариад алаад өгдөг болоогүй ч гэсэн 1650mAh - г 2500mAh болгосон болохоор маш сайн үр дүн гарлаа.
![]() |
| нөгөө баттэрэй маань энэ |
![]() |
| 2500mAh |
![]() |
| Ард талаасаа |
![]() |
| 2012/07/13 9:20:54AM |
![]() |
| 2012/07/13 12:20:03 AM |
![]() |
| 2012/07/15 9:18:10 PM |
![]() |
| 2012/07/15 9:39 PM |
![]() |
| 2012/07/16 12:22:26 PM |
![]() |
| 2012/07/22 12:16:06 PM |
Posted by baterdene Labels: Гар утас, Технологи at 10:41 0 сэтгэгдэлтэй
Милан - Барселона
Манай цагаар өнөө шөнө 02:20 - с С1 тв-гээр аваргуудын лигийн шөвгийн наймын Милан - Барселонагын тоглолтыг шууд дамжуулах гэж байна. Барселонагын жүжиглэж алдаа авсан бичлэгүүд юүтүбээр дүүрэн байдаг болохоор сонирхож үзсээр байгаад яагаад ч юм нэг л мэдэхэд Барсад дургүй болчихжээ. Өнөө шөнө Милан - Барсагын тоглолтыг шууд үзэж, барселонагын хүмүүсийн нэрлэдгээр шилэн барбинууд, миний нэрлэдгээр жүжигчдийг хэрхэн хожигдохыг хармаар байна. Миланд Ибра, Боатенг, Робинио гээд авьяаслаг тоглогчид байгаа болохоор Барсаг хожчих байх гэж бодогдоод байна. Форза Милан
Жүжигчдийн хэдэн бичлэг:
Барсагийн фенүүд нь энэ худлаа унаж жүжиглэдэгээ бэртэхээс сэргийлсэн дасгал гэж ш**даг гэсэн. Арай л дэндүү. Над шиг Английн хатуу ширүүн хөлбөмбөг үзэж хөлбөмбөг үздэг болсон хүнд инээдтэй санагдаад байдаг юм. Тэр хоёрдугаар бичлэгний Челсигийн 4 удаа торгуулийн цохилт авах ёстой дээр шүүгч юу ч хийгээгүй нь бүүр арай дэндүү. Дэндүү чадварлаг жүжиглэнэ, дээр нь бүх шүүгчдийг худалдаад авчихсан байдаг юм уу хаашаа юм.
Posted by baterdene Labels: Хөлбөмбөг at 00:08 0 сэтгэгдэлтэй
Гоё аквариум
Posted by baterdene Labels: Аквариумын загас at 23:36 1 сэтгэгдэлтэй






















