Би Ийглээр НБА ТОК үздэг юм. Сагсан бөмбөгийн сэдвээр явуулдаг ганц дажгүй монгол нэвтрүүлэг л дээ. Тайлбарлалт, нэвтрүүлгийн агуулга, чанар, бэлтгэл гээд л бүх зүйл нь дажгүй санагддаг. Хоёр хөтлөгч нь бас НБА -гийн талаар мэдлэг сайтай шүү. Энэ жил Идэрээ гээд өндөр туранхай хөтлөгч нь Монгол телевиз рүү орсон гэсэн. Тэхээр одоо нэвтрүүлгийг ганц Ялалт тайлбарлан хүргэж байх болж байна.
Ер нь тайлбарлагч гэснээс манайд спортын мэргэжлийн тайлбарлагч цөөхөн байдаг шүү. Гэхдээ үндэсний бөхөө бол сайхан тайлбарладаг юм. Аргагүй шүү дээ. Үндэсний спорт нь юм чинь. Талийгаач Ганбаатар, Чанрав гээд хүмүүсээр тайлбарлуулаад бөх үзэх ч сайхан байдаг байсан шүү.
Бусад спортын тайлбар ч хэрэг байхгүй дээ ёстой. Тэр нэг ТВ9-р тайлбарладаг нэг сөөнги хоолойтой гар бол надаа угаасаа таалагддаггүй. Хачин бархираад байгаа юм шиг санагддаг юм. С1-ээр харин сайн тайлбарлагчид тайлбарладаг. Хөл бөмбөг, Формула 1 хоёрыг бол мэргэжлийн түвшинд тайлбарладаг шүү.
Өнгөрсөн жил НБА-г SBN-ээр шууд дамжуулахад Хантулга, Хосоо гээд хоёр тайлбарлагч тайлбарладаг байсан. Энэ жил харин яаж байгааг нь мэдэхгүй. Улирлын тоглолт эхэлснээс хойш SBN-ээр НБА үзээгүй. Тэр хоёрын тайлбарлалт бас л хэцүү дээ хэцүү. НБА-гийн мэдлэг нь хир тааруу дээрээ буруу зөрүү ярина, хадуураад явчихна, сул үг дандаа хэрэглэнэ.
Харин НБА токийг хөтөлдөг хоёр сэтгүүлч маань цуг суугаад НБА -гийн тоглолтийг шууд тайлбарлавал харин дажгүй тайлбарлачиж магадгүй санагдаад байдаг юм.
Одоо НБА ток нэвтрүүлэгтээ НБА-гийн эргэн тойрны мэдээллийг илүү дэлгэрэнгүй хүргэж байвал бүүр илүү сонирхолтой болно доо. Тоглогчдын өдрийн дэглэм, зуны амралтаараа юу хийдэг талаар нь, бас гэр орных нь тухай мэдээлэл гаргаж байвал бүүр илүү сонирхолтой болно доо.
Нэвтүүлэг нь хагас сайн бүр оройны 7:30-с гардаг.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment