НБА-гаар юутай вэ?

Эртүүд зодооны тухай бичсэнээс хойш НБА-гийн тухай бичээгүй юм байна. Бас хэд хоночихжээ. Гэхдээ энэ хугацаанд НБА-гаас хол хөндий байсан гэж битгий бодоорой.

Би ер нь өглөө сэрээд хэрэв цаг болоогүй байвал гэртээ гардаг хэдэн сувагнаасаа ( CCTV5, ESPN, STAR SPORTS, оросын спортын суваг ) тоглолт гарж байгаа эсэхийг хайж, байхгүй бол яахоогийн спорт руу нь орж мэдээ, тоглолтын үр дүн эд нарыг нь байнга хардаг хүн. Байнга тэгсээр байгаад хэвшил болчихсон юм шиг байгаан. Сүүлдээ бүүр тэр өдрөө орж амжаагүй бол орой нь нэг юм дутагдаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг болчихсон байна лээ.

1. Ойрын үеийн онцлох баг гэвэл Кливленд аймар байх шив дээ. Шинээр авсан Мо Виллиамстайгаа эвэнд орсонуу яасан найм дараалж хожиж бариад сүрхий байх шив. Энэ найман тоглолтынхоо гуравт нь Жеймс 41 оноо аваад, өнөөдөр Нью Жэрситэй тоглохдоо 31 оноо авсан харагдсан. Бусдыг нь сайн санахгүй байна. Гэхдээ л аймар олон оноо аваад байгаа юм. Хэрэв энэ байдлаараа цаашаа яваад байвал энэ улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг аваад, оноогоор тэргүүлэх шаанс хангалттай байна. Мань нөхөр танк шиг биетэй болохоороо бэртэх гэмтэх нь ч гэсэн жирийн л хүн шиг биетэй тоглогчдынхоос хамаагүй бага байдаг бололтой юм. Жеймс ч НБА-гийн экспертүүдийн арааны шүлсийг улам л хүчтэй асгаруулж байна даа. Мань нөхөр ганц хоёр жилийн өмнө Кливлэнддээ үнэнч гэдгээ зарлан тунхагладаг байсан бол сүүлийн үед хэвлэлийн бага хурлууд дээр аль ч багт тоглосон ялгаа юу байхав ухааны юм ярьдаг болсон гэж өнөөдөр ахаас сонслоо. Өөр мөнгө ихтэй баг руу явах санаа зурс зурс төрж эхэлсэн бололтой юм аа.
За за гэхдээ ийм эрт худлаа цуурах ч дэмий дээ. Нээх мэдэмхийрээд өөр баг руу явах магадлалтай байна гээд баахан яричихдаг, тэгсэн багтаа үлдээд олон жилийн гэрээ байгуулчихвал би л муугаараа худалч нэр авна биз. Хүмүүс асууна шд чи Жеймсыг явна явна л гээд байсан яасан ? гэж. Юугаа хэлэхийн.
За солиорох ч яамай. Кливленд маргааш дертойттой үзнэ гэсэн. Эртнээс л өстэй хоёр доо. Олон дараалж хожоод байгаа нь тохиолдлынх уу уулаасаа сайных уу гэдгээ харуулах биз дээ.

2. Зодоон цохион хийгээд, хүний хүүр ам руу алгадаад цаад хэдэн тоглогчид чинь ширүүн байгаа шд. Гарнэт байна. Эртүүд торонтогийн эсрэг тоглохдоо өөрийг нь бодвол жижигхээн дэлдийсэн Калдероныг нүүр нүдгүй загнаж орхисон.


Бас Бакстай тоглохдоо Богутын нүүр лүү алгадчихсан. Гэхдээ санаатай шүү. Түүнээсээ болоод нэг тоглолтонд оролцохгүй байх шийтгэлийг Сту Жексоноос авсан. Би бодохдоо багадсан шийтгэл гэж л бодоод байгаа.


Kenyon Martin бас л шүүгч руу дайрсан. Хэрэв нөгөө хэн билээ дээ Пилл өвөөг дуйраагаад байдаг Денвэрийн дасгалжуулагч чинь. Тэр урдуур нь ороогүй байсан бол дэлсээд авч магадгүй байсын. Би ч ганц шаагаад авахгүй дээ гэж харамсаад байгаан. Угаасаа тэр халзан шүүгч чинь хүн хөөхийн хэнээтэй дурак байгаан. Мартины хүчирхэг гараар нэг дэлсүүлээд авбал зүрх нь үхээд дахиж тоглогч хөөхөөсөө айдаг болчихож магадгүй байсын.


Мартин 20 мянгын торгууль төлсөн гэсэн. Цохиод авсан бол бүх хөрөнгөө хураалгаад бандааштайгаа үлдэх байсан байх шүү.

Эртүүд Финикс Хьюстон хоёр тоглохдоо зодолдоцгоосон. Зодолдох ч гэж дээ. Дээр үеийнхийг бодвол домоглож байх чив лээ. Энэ тухай өмнө бичсэн болохоор орхий.

3. Өөр чинь юу билээ байз. Нэг муу нэг сайн мэдээ байгаан байна. Мууг нь эхэлж хэлнээ. Нэг ч хожигдоогүй байсан Лейкерс хожигдчихсон.
Сайн нь: хамаг одууд нь гэмтэлтэй байгаа Сан-Антонио маань багуудыг талбай дээр нь очоод л хожоод яваад байгаа. Лав л гурав дарааллаад хожчихсон байх шүү.

За за өнөөдөртөө ингээд дуусгая. Одоо бичихдээ хуримтлагдахаас нь өмнө бичиж байхаас. Тэгэхгүй бол зөндөө их юм болчихоод эхнээс нь авахуулаад мартчихын. Энэний тухай бичнэ дээ гэж бодоод. Дараа нь яг бичих болохоор мартцан байгаам чинь. Эргээд уншсанаа хайж олох гэхээр бөөн залхуу. Тархиндаа нэг хардтай болчих юмсан.



0 сэтгэгдэлтэй: